Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Ажлын алба Төв аймагт ажиллалаа
2024-11-20

Засгийн газрын Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Дэмжих үйл ажиллагааны хэлтсийн зөвлөх Д.Нямдаваагаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын дарга болон Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчидтай уулзаж, шинээр байгуулагдсан газрын бүтцийн талаар танилцуулж, ЗГ-ын 206 дугаар тогтоолд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор журмын төсөлд саналаа өгөхийг зөвлөмж болголоо.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас аймгийн төрийн байгууллагын албан хаагчид, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах ажилтнуудын дунд процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ мониторинг хийх үе шатыг олон улсын арга, аргачлалын дагуу боловсруулах /DME-Design Monitoring Evaluation/ зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлага, бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалт, дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын төлөөлөлүүд хамрагдлаа.

#хяналт_үнэлгээний_үндэсний_хороо
#процессын_дахин_инженерчлэл
#Төрийн_Албаны_Реформ