Хяналт үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын тухай хуулиар Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах асуудлыг эрхлэх төрийн байгууллага юм.
2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хяналт, үнэлгээний Үндэсний хороо анхдугаар хуралдаан болсон бөгөөд хуралдааны дэг, 2025 онд хийх нэгдсэн хяналт шалгалтын төлөвлөгөөгөө баталж, салбарын тулгамдсан асуудлаа танилцуулсан.
Хууль тогтоомжид зааснаар төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн 4 хяналт шалгалтууд хийгддэг. Хяналт үнэлгээний чиглэлээр Монгол Улсын хэмжээнд 11 салбар яам, 4 агентлаг болон 21 аймагт салбарын хяналтын газрууд болон яамдад 122 хүн улсын хэмжээнд, үнэлгээ болон салбарын хяналт шалгалтын чиглэлээр 2335 хүн ажиллаж байна. Үүний 1626 нь харьяа яамнуудад улсын байцаагч нар байгаа гэсэн статистик мэдээ байдаг.
Хяналт шалгалтын чиглэлээр 2023-2024 онд нийтдээ 50443 хяналт шалгалт хийгдсэн ба 2025 онд нийтдээ 13847 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхээр төлөвлөсөн байна. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Хяналт шалгалт хийх нийтлэг журамд заасны дагуу объектыг эрсдэлээр нь ангилан хяналт шалгалт хийгдэж байна. Бензин, шатахуун түгээх станцууд, газ хий түгээх гэх мэт эрсдэл өндөртэй гэж ангилагдсан объектод хяналт шалгалтын ажил хийгдэхээр байгааг онцоллоо.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдэл учирч буй талаар Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний 2 байгууллага хамтран судалгаа хийхэд үндэсний хэмжээнд хяналт шалгалтад хамрагдаж буй 15-н байгууллага тутмын 1-ийг хамруулахаар зорин, Хяналтын шалгалтын ажлын уялдаа холбоог хангаж 14,8% буюу давхардлын асуудал дээр аж ахуйн нэг байгууллага, бизнес эрхлэгчдийн нуруун дээр төрөөс ирж буй чирэгдэл хүндрэлийг үгүй болгохоор Хяналт үнэлгээний Үндэсний хороо ажиллаж байна гэлээ.
Хяналт үнэлгээний Үндэсний хороо нь 14 хоногт тутамд хэвлэл мэдээллийн байгууллагад Хяналт үнэлгээний чиглэл болон салбарын хяналт шалгалтын талаарх мэдээллийг нээлттэй хүргэж байхаар боллоо.
#хяналт_үнэлгээний_үндэсний_хороо