Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан 2024 онд багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж тэргүүтэй албан тушаалтнууд салбарын хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын байцаагч нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд хяналт шалгалтын давхардлыг бууруулах, мөн Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны талаар санал солилцож, сонирхсон асуултад хариулт өгөв.
Тус уулзалтад Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Л.Мандал, мөн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, улсын байцаагч нар оролцож, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа зарим асуудлын талаар санал, хүсэлтээ илэрхийллээ.