Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг хийлээ.
Хуралдааны төгсгөлд санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 90 гишүүн буюу 81.8 хувь нь дэмжсэнээр төсвийг эцэслэн батлав.
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулж, 87 гишүүн дэмжлээ.