ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2024-12-15

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан 2024 онд багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж тэргүүтэй албан тушаалтнууд салбарын хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй улсын байцаагч нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах, мөн Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.

Тус уулзалтад Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга С.Мөнхжаргал, мөн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, улсын байцаагч нар оролцож, салбарын хэмжээнд тулгамдаж буй зарим асуудлын талаар санал, хүсэлтээ илэрхийллээ.