Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газартай хамтран аймаг, нийслэл, дүүргийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хяналтын улсын (ахлах) байцаагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, салбарын цаг үеийн мэдээлэл солилцох, хяналт шалгалтын давхардлыг бууруулж, уялдаа холбоог хангах зорилгоор цахим сургалт зохион байгууллаа.
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж тус салбарт ажиллаж байгаа улсын (ахлах) байцаагч нар болон Салбарын хяналтын газрын хамт олонд Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярын мэндчилгээг дэвшүүлж, Үндэсний хорооны үйл ажиллагаа, анхдугаар хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэр, хяналт шалгалтын нэгдсэн бодлого, хэрэгжилт, үр дүн, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулав.