ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГААР Н.ЛХАГВАДОРЖИЙГ ТОМИЛЛОО
2024-09-13

УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар Ням-Очирын Лхагвадоржийг томиллоо.

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5-д заасан асуудлын хүрээнд Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага юм.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ням-Очирын Лхагвадорж нь:

  • 2015-2016 он: Говь-Алтай аймгийн Засаг даргын боловсрол, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх
  • 2017-2021 он: Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан зөвлөлийн дарга
  • 2017-2021 он: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОТБ зөвлөх
  • 2008-2024 он: “Ноён Алтай Групп”-ийн захирал
  • 2023-2024 он: Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2024-оноос: Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байна.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар томилогдсон Ням-Очирын Лхагвадорж танд ажлын амжилт хүсье.