И.МӨНХЖАРГАЛЫГ МОНГОЛ УЛСЫН САЙД, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГЫН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛЛОО
2024-09-14

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын зөвлөхөөр Ишжамцын Мөнхжаргалыг томиллоо.

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5-д заасан асуудлын хүрээнд Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага юм.

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын зөвлөх И.Мөнхжаргал нь:

  • 2002-2008 онд ШУТИС-ийн менежментийн багш
  • 2004-2006 онд Бизнесийн удирдлагын ухааны магистр
  • 2013-2015 онд Эрх зүйч мэргэжил эзэмшсэн
  • 2004-2012 онд “Арвайхээр чөлөөт суваг” телевизийн захирал
  • 2014-2017 онд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн
  • 2012-2016 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2017-2021 онд Авлигатай тэмцэх газар ОНЗ гишүүн
  • 2017-2018 онд Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дэд дарга
  • 2018-2022 онд АН-ын ДоСХ -ны дарга
  • 2022-2023 Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2023 оноос Ардчилсан намын дэд дарга
  • 2024 оноос Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын зөвлөхөөр ажиллаж байна.

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын зөвлөхөөр томилогдсон И.Мөнхжаргал танд ажлын амжилт хүсье.