ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН УДИРДЛАГЫН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-09-14

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Ажлын албанаас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын удирдлагын багтай санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2023-2024 онд хяналт шалгалттай холбоотойгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг сонсож, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг зохион байгуулах, тулгамдсан асуудлын талаар болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтад Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын зөвлөх И.Мөнхжаргал, Ажлын албаны Үндсэн үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганхөлөг, зөвлөх В.Үнэнбат, Дэмжих үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Саранцэцэг, ахлах шинжээч Б.Болормаа, Э.Отгонтөгс болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн багийн ахлагч Б.Алтантуяа, Хяналт шалгалтын багийн референт Ц.Баттулга, Тандалт, судалгааны багийн ахлах судлаач Н.Баясгалан, Менежментийн багийн ахлах шинжээч Т.Энхбаатар, Хуулийн багийн ахлах шинжээч Ё.Нурбулан нар оролцлоо.