Хяналт, үнэлгээний Үндэсний хороо болон Ажлын албанаас салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг зохион байгуулах, тулгамдсан асуудлын талаар санал солилцох зорилгоор төрийн захиргааны төв байгууллага болох 16 яамны хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг газар, хэлтсийн удирдах албан тушаалтнуудтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнөөдөр Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Н.Пүрэвдорж, Батлан хамгаалахын хяналт, шалгалтын хэлтсийн дарга, хурандаа С.Түвшинтөгс, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын үнэлгээ хариуцсан шинжээч, дэд хурандаа Б.Харцага, Батлан хамгаалахын хяналт, шалгалтын хэлтсийн Санхүүгийн хяналт, шалгалтын шинжээч, улсын ахлах байцаагч Д.Ижилмөрөн нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар салбарын хяналт шалгалттай холбоотойгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлантай танилцаж, салбарын хүрээнд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.