Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын эдийн засгийн Комиссын зөвлөх, ноён Крис Дайкенсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээний 2 дугаар тайлан болон салбарын хяналт шалгалтын тулгамдсан асуудлын талаар санал солилцож, харилцан байр сууриа илэрхийллээ.