Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээллийг танилцуулав. Дийлэнх хувийг төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хүнд суртал, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол эзэлж байна.
Үүнтэй холбогдуулан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдолд түн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2577 иргэн утсаар болон биечлэн, тус төвийн вэб хуудас, мэйл хаяг, дуут шуудан, фэйсбүүкийн чат зэрэг сошиал сувгаар хандсан байна.
Үүнээс 1576 иргэний өргөдөл, гомдлыг системд бүртгэж, төрийн 85 байгууллага руу шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Тус төвд хандсан 1001 гаруй иргэнийг лавлагаа, мэдээллээр хангаж ажилласан байна.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх хувийг:
– Төрийн байгууллага, албан хаагч (15.1%)
– ХҮТ – орон сууц, нийтийн ахуйн үйлчилгээ (9.3%)
– Эмнэлэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ (9.5%)
#хяналт_үнэлгээний_үндэсний_хороо
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төв