ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ 11-11 ТӨВД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭГ ЗАСГИЙН ГАЗАРТ ТАНИЛЦУУЛЛАА
2024-10-23

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээллийг танилцуулав. Дийлэнх хувийг төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хүнд суртал, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол эзэлж байна.

Үүнтэй холбогдуулан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдолд түн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 6902 иргэн утсаар болон биечлэн, тус төвийн вэб хуудас, мэйл хаяг, дуут шуудан, фэйсбүүкийн чат зэрэг сошиал сувгаар хандсан байна.

Үүнээс 3327иргэний өргөдөл, гомдлыг системд бүртгэж, төрийн 85 байгууллага руу шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Тус төвд хандсан 2676 гаруй иргэнийг лавлагаа, мэдээллээр хангаж ажилласан байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх хувийг:
-Төрийн алба хаагч, төрийн байгууллага -730 \21.9%\
– Эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ -569 \17.1%\
-ХҮТ- Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ -359 \10.7%\