Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээллийг танилцууллаа. Дийлэнх хувийг төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хүнд суртал, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдол эзэлж байна.
Үүнтэй холбогдуулан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл, гомдолд түн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 9535 иргэн утсаар болон биечлэн, тус төвийн вэб хуудас, мэйл хаяг, дуут шуудан, фэйсбүүкийн чат зэрэг сошиал сувгаар хандсан байна.
Үүнээс 4594 иргэний өргөдөл, гомдлыг системд бүртгэж, төрийн 85 байгууллага руу шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Тус төвд хандсан 3653 гаруй иргэнийг лавлагаа, мэдээллээр хангаж ажилласан байна.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх хувийг:
-Төрийн алба хаагч, байгууллага – (21.9%)
– Эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ – (16.5%)
– ХҮТ- Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ – (11.2%)