Уулзалтын эхэнд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар тэдгээрийн бүтэц, чиг үүрэг, уялдаа холбоо, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө тус тус танилцуулж, салбарын хяналт хэрэгжүүлдэг алба хаагчдад тулгамдаж буй асуудлуудыг сонсов.
Тэрбээр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны зүгээс Төрийн захиргааны төв байгууллага, салбарын хяналтынхныг хүлээн авч уулзаж салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож, тоон болон чанарын судалгааны үр дүнг гаргасан талаар онцлон тэмдэглэв.
Тиймд бидний хийж хэрэгжүүлж буй ажлуудаас нэн тэргүүнийх нь салбартаа тулгамдаж байгаа асуудлуудыг илрүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллах гэдгийг дурдаад, салбарын алба хаагчдынхаа дуу хоолой болж ажиллах, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахаар журмын хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа талаар онцлов.
Түүнчлэн хяналт, шалгалтын үндсэн төлөвлөгөөний биелэлтийг хугацаанд ирүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, Хяналт үнэлгээний Үндэсний хороо нь Засгийн газраас гаргасан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрхтэй байгууллага бөгөөд цаашид Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын уялдаа холбоогоо ханган ажиллахыг мэдээлэв.
Хяналт, үнэлгээний үндэсний хороо, Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газраас
Хяналт, үнэлгээний талаар баримтлах бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, мониторинг хийхэд анхаарах асуудал, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар орон нутаг дахь төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх, хэлэлцүүлэг, болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд тэдгээрийн хяналтын чиг үүрэг бүхий алба хаагчидтай уулзах зорилгоор бүсийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Үүний зэрэгцээ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас аймгийн төрийн байгууллагын албан хаагчид, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах ажилтнуудын дунд процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ мониторинг хийх үе шатыг олон улсын арга, аргачлалын дагуу боловсруулах /DME-Design Monitoring Evaluation/ зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын нийт алба хаагчдын нэрийн өмнөөс та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе!