🇲🇳Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Ажлын алба Говьсүмбэр аймагт ажиллалаа
2024-11-12

Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төрийн албаны шинэчлэлийн бодлогын хүрээнд чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц системийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилгоор Засгийн газар дахь хяналтын тухай хууль, холбогдох журмууд, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хийж хэрэгжүүлж буй онцлог ажлууд, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх нэгдсэн сургалт, хэлэлцүүлгийг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран 2024 оны 11-р сарын 07-ны өдөр зохион байгуулж, нутгийн захиргааны 40 байгууллагын хяналт-шинжилгээ хариуцсан 98 албан хаагч хамрагдлаа.

Сургалтаар:
➢ Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн Үр дүнгийн шинжилгээний багийн судлаач Т.Мөнхдэлгэр- Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын бүтэц, чиг үүргийн талаар танилцууллаа.
➢ Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын багийн Хянан шалгагч, Референт Ө.Манжил- Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, цаашид анхаарах асуудал.
➢ Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн судлаач, Ахлах шинжээч Б.Дунгармаа-Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд анхаарах асуудал.
➢Бүтээмжийн удирдлагын үнэлгээний сургагч багш доктор(Ph.D) Б.Батбаяр- Үнэлгээ, мониторингийн талаарх олон улсын туршлага.
➢ Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн багийн судлаач, Ахлах шинжээч Ш.Бумаажав- “Мониторинг хийх нийтлэг журам” “Үнэлгээ хийх нийтлэг журам” “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг дүгнэх журам”-ын төслийн талаар танилцууллаа.

#хяналт_үнэлгээний_үндэсний_хороо
#процессын_дахин_инженерчлэл
#Төрийн_Албаны_Реформ

#хяналт_үнэлгээний_үндэсний_хороо
#процессын_дахин_инженерчлэл
#Төрийн_Албаны_Реформ