Хяналт, үнэлгээний үндэсний хороо, Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хяналт, үнэлгээний талаар баримтлах бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, мониторинг хийхэд анхаарах асуудал, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар орон нутаг дахь төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх, хэлэлцүүлэг, болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд тэдгээрийн хяналтын чиг үүрэг бүхий алба хаагчидтай уулзах зорилгоор бүсийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас аймгийн төрийн байгууллагын албан хаагчид, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах ажилтнуудын дунд процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ мониторинг хийх үе шатыг олон улсын арга, аргачлалын дагуу боловсруулах /DME-Design Monitoring Evaluation/ зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Сургалт, хэлэлцүүлэгт Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дэмжих үйл ажиллагааны хэлтсийн Зөвлөх Д.Нямдаваагаар ахлуулсан ажлын хэсэг ЗГ-ын Хяналт, үнэлгээний үндэсний хороо , ЗГ-ын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар -ын бүтэц чиг үүргийн талаар танилцууллаа.
Мөн Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны зүгээс Төрийн захиргааны төв байгууллага, салбарын хяналтынхныг хүлээн авч уулзаж салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож, тоон болон чанарын судалгааны үр дүнг гаргасан талаар онцлон тэмдэглэв.
Түүнчлэн хяналт, шалгалтын үндсэн төлөвлөгөөний биелэлтийг хугацаанд ирүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, Хяналт үнэлгээний Үндэсний хороо нь Засгийн газраас гаргасан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрхтэй байгууллага бөгөөд цаашид Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын уялдаа холбоогоо ханган ажиллахыг мэдээлэв.
#хяналт_үнэлгээний_үндэсний_хороо
#процессын_дахин_инженерчлэл
#Төрийн_Албаны_Реформ