Хяналт, үнэлгээний Үндэсний хороо болон Ажлын албанаас салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг зохион байгуулах, тулгамдсан асуудлын талаар санал солилцох зорилгоор төрийн захиргааны төв байгууллага болох 16 яамны хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг газар, хэлтсийн удирдах албан тушаалтнуудтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Баасанпүрэв, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч И.Баттуяа, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч Д.Батнайрамдал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн, Ж.Энхсайхан, Үндэсний геологийн албаны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхтуяа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар салбарын хяналт шалгалттай холбоотойгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлантай танилцаж, салбарын хүрээнд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.