Хяналт, үнэлгээний Үндэсний хороо болон Ажлын албанаас салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг зохион байгуулах, тулгамдсан асуудлын талаар санал солилцох зорилгоор төрийн захиргааны төв байгууллага болох 16 яамны хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг газар, хэлтсийн удирдах албан тушаалтнуудтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хяналт, үнэлгээ, аудитын газрын дарга Б.Буяннэмэх, Салбарын хяналтын газрын ахлах шинжээч Б.Энхбат, Хяналт, үнэлгээ, аудитын газрын ахлах мэргэжилтэн Ж.Дөлгөөн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Захиргаа, аудитын хэлтсийн дарга Р.Бадмаадорж, Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Д.Сайханжаргал нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар салбарын хяналт шалгалттай холбоотойгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлантай танилцаж, салбарын хүрээнд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.