ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ 11-11 ТӨВД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭГ ЗАСГИЙН ГАЗАРТ ТАНИЛЦУУЛЛАА
2024-10-07

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02 –ны өдрийн хуралдаанаар Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 30-ны өдрийн хугацаанд иргэдийн өргөдөл, гомдолд дийлэнх хувийг эзэлж байгаа төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хүнд суртал, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, зам, замын засвар үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлын талаар танилцууллаа.

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2821 иргэн утсаар болон тус төвийн вэб хуудас, мэйл хаягаар, дуут шуудан, фэйсбүүкийн чат зэрэг сошиал сувгаар хандсан байна. Үүнээс 1743 иргэний өргөдөл, гомдлыг системд бүртгэн төрийн 53 байгууллага руу шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Тус төвд хандсан 1078 гаруй иргэнийг лавлагаа мэдээллээр хангаж ажилласан байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх хувийг:
– ХҮТ-Орон сууц, нийтийн ахуйн үйлчилгээ (13.5%)
– Авто/Явган зам, замын засвар үйлчилгээ (7.8%)
– Төрийн байгууллага, албан хаагч (5.4%)

ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРОО