Сайдын намтар

МОНГОЛ УЛСЫН САЙД, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Э.ОДБАЯР /НАМТАР/

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар захирамжаар Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Одбаяр томилогдлоо.

Засгийн газрын гишүүн, Монгол улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр:

Боловсрол:

  1. 1994-2004 онд Гурван Тамир ЕБСургууль төгссөн.
  2. 2004-2008 онд Эдийн Засаг бизнесийн дээд сургуулийг төгссөн. /Бизнесийн удирдлагын бакалавр/
  3. 2009-2012 онд МУИСургууль төгссөн. /Эдийн засгийн магистр/
  4. 2013-2015 онд МУ-ын Удирдлагын академи төгссөн. /Төрийн захиргааны менежмент магистр/

Ажилласан байдал:

  • 2007-2012 онд Монгол Улсын Хөрөнгийн бирж

/Мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн, Албаны захирал/

  • 2012-2013 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

/Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт албаны дарга, Газрын дарга/

  • 2013-2015 онд Хүүхдийн төлөө Үндэсний газар

/Тамгын газрын дарга/

  • 2015-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

/Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/

  • 2016-2016 онд Хүүхдийн төлөө Үндэсний газар

/Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга/

  • 2017-2019 онд Ардчилсан нам

/Хэрэг эрхлэх газрын дарга

  • 2022-2023 онд Ардчилсан нам

/Ардчилсан намын даргын зөвлөх/

  • 2023-2023 онд Ардчилсан нам

/Ардчилсан намын Дэд дарга

  • 2023-2024 онд Ардчилсан нам

/Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга/

  • 2024 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн
  • 2024 оноос Засгийн газрын гишүүн, Монгол улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар ажиллаж байна.

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5-д заасан асуудлын хүрээнд Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага юм.