Засгийн газрын Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга бөгөөд ажлын албаны дарга Н.Лхагвадоржоор ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГ-ын дарга болон Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчидтай уулзаж, шинээр байгуулагдаж байгаа газрын бүтцийн талаар танилцуулж, ЗГ-ын 206 дугаар тогтоолд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор #журмын төсөлд саналаа өгөхийг зөвлөмж болголоо.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас аймгийн төрийн байгууллагын албан хаагчид, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах ажилтнуудын дунд процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ мониторинг хийх үе шатыг олон улсын арга, аргачлалын дагуу боловсруулах /DME-Design Monitoring Evaluation/ зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлага, бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалт, дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын төлөөлөлүүд хамрагдлаа.
#хяналт_үнэлгээний_үндэсний_хороо
#процессын_дахин_инженерчлэл
#Төрийн_Албаны_Реформ