Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын хяналтын улсын (ахлах) байцаагч нарыг чадавхжуулах, тэдгээрийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хяналт шалгалтын ажлын гүйцэтгэл, үр нөлөөг сайжруулах, баримтлах бодлого, анхаарах асуудал, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, техникийн аюулгүй ажиллагааг хангуулах, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцох цахим сургалтад оролцлоо.
Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярын мэндчилгээг дэвшүүлж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2024 оны төлөвлөгөөний биелэлт, салбарын хяналт шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөө, цаашид уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр болон хяналт шалгалтын давхардал, хууль, эрх зүйн орчин, хяналт, удирдлагын цахим систем зэрэг тулгамдаж байгаа зарим асуудлын талаар мэдээлэл өгөв.
Тус сургалтыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газар, нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтэс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналт, барилга байгууламжийн техникийн хяналт, өргөх байгууламжийн хяналтын улсын (ахлах) байцаагч нар хамрагдаж байна.
Сургалт энэ сарын 13, 14-ний өдрүүдэд танхимаар үргэлжилнэ.