ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УЛСЫН (АХЛАХ) БАЙЦААГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО
2025-02-20

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж эрчим хүчний салбарын хяналтын улсын (ахлах) байцаагч нарыг чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, мэргэшүүлэх, харилцан туршлага солилцох цахим сургалтад оролцлоо.

Энэхүү цахим сургалтын зорилго нь салбарын төрөөс баримтлах бодлого, хяналт шалгалтын ажлын гүйцэтгэл, үр нөлөөг сайжруулах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, техникийн аюулгүй ажиллагааг хангуулах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд сургалтад “Хэрлэн эрдэс хими” ХХК-ийн захирал, зөвлөх инженер Б.Шинэбаяр оролцож, зуух даралтад савны ашиглалт, бүртгэлийн талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариуллаа.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж тус салбарт ажиллаж байгаа 35 улсын (ахлах) байцаагч нар болон Салбарын хяналтын газрын хамт олонд Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярын мэндчилгээг дэвшүүлж, Үндэсний хорооны үйл ажиллагаа, анхдугаар хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэр, хяналт шалгалтын нэгдсэн бодлого, хэрэгжилт, үр дүн, тулгамдаж байгаа зарим асуудлын талаар мэдээлэл өгөв.

#хяналт_үнэлгээний_үндэсний_хороо