ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2025-03-25

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дүрмийн 2.2-т “Үндэсний хорооны ээлжит хуралдааныг улирал тутам хийнэ. Шаардлагатай тохиолдолд Үндэсний хорооны даргын санаачилгаар, эсхүл Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно” гэж заасны дагуу тус хорооны 2025 оны нэгдүгээр улирлын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.03.25/ Төрийн ордонд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. Хяналт шалгалтын 2024 оны төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийн тайлан;
2. Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны тайлан;
3. Хяналт, удирдлагын нэгдсэн цахим систем (shilenkhyanalt.gov.mn)-ийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор системийн шинэчлэл хийх ажлын даалгаврын төсөл;
4. Бусад.

#хяналт_үнэлгээний_үндэсний_хороо