Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах, хамтарсан хэлбэрт шилжүүлэх ажлын явцтай танилцлаа
2025-04-14

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын дарга, улсын ерөнхий байцаагч Д.Даваадорж 2025 онд тус салбарт хэрэгжих төлөвлөгөөт хяналт шалгалтын явц, бусад салбарын улсын байцаагч нартай хамтарсан хэлбэрээр хийгдэх обьектуудын мэдээлэл, тулгарч буй асуудлуудын талаар ХҮҮХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд АА-ны дарга Н.Лхагвадоржтой санал солилцлоо.

2025 онд геологи, уул уурхай, аж үйлдвэрийн чиглэлээр 106 обьект, цөм болон цацрагийн чиглэлээр 85 обьект, газрын тос, хийн хяналтын чиглэлээр 273 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэхээр батлагдсан бөгөөд Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу хяналт шалгалтын давхардлыг арилгаж, хамтарсан хэлбэрт шилжүүлж, хяналт шалгалтаас үүдэлтэй аж ахуй нэгжүүдэд учирч буй хүндрэлийг бууруулах хүрээнд салбарын улсын ерөнхий байцаагч нарын ажлын уялдаа холбоог хангахаар Хяналт, үнэлгээний Үндэсний хорооноос ажиллаж байна.

#Хяналт_үнэлгээний_Үндэсний_хороо