“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа, Хяналт, шалгалтын газрын дарга Б.Ундраа нар Дорноговь аймгийн Хяналт, шинжилгээ үнэлгээний ажилтнууд болон салбарын хяналтын улсын байцаагч нарын төлөөлөлтэй уулзаж, тэдний ажлын явц, тулгамдсан асуудлуудыг сонслоо.
Уулзалтаар хяналт шалгалтын давхардлаас аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, хамтарсан хяналт шалгалтыг хэрхэн хийх, лаборатори, хүний нөөцийг чадавхижуулах, санхүү хангамж, шилэн хяналт тэргүүтэй олон асуудлууд тулгамдаж байгаа талаар дурдагдаж мөн хяналт, шинжилгээ, үнэлгээний ажилтнуудтай хууль эрх зүй, журмын өөрчлөлтийн талаар сүүлийн үеийн мэдээлэл солилцлоо.