Уулзалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж тэргүүтэй удирдлагууд оролцлоо.

Цаашид Монгол Улсын гурав дахь хөршийн бодлого, үйл ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, гурав дахь хөрш, нэн ялангуяа Европын Холбоо, Европын Холбооны гишүүн улсуудын сайн туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэн санал солилцлоо.