ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ГАЗАР, ХЭЛТСИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-09-23

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо болон Ажлын албанаас салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг зохион байгуулах, тулгамдсан асуудлын талаар санал солилцох зорилгоор төрийн захиргааны төв байгууллага болох 16 яамны хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг газар, хэлтсийн удирдах албан тушаалтнуудтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж өнөөдөр Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга М.Нармандах, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч .С.Энхжин, Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар салбарын хяналт шалгалттай холбоотойгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлантай танилцаж, салбарын хүрээнд тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.

#хяналт_үнэлгээний_үндэсний_хороо