Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Хяналт, үнэлгээний Үндэсний хороог байгуулсан билээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах асуудлыг эрхэлнэ гэж заасантай холбогдуулан салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг зохион байгуулах, тулгамдсан асуудлын талаар санал солилцох зорилгоор төрийн захиргааны төв байгууллагын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг газар, хэлтсийн удирдах албан тушаалтнуудтай хийх зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж байна.
2024 оны 09 дүгээр сарын 12 -ны өдөр буюу өнөөдөр Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Д.Тэгшжаргал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дэд захирал Л.Хаш-Эрдэнэ нартай санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.